Элчин Констракшн ХХК-ийн
замнал ба итгэлцэл
2015 онд байгуулагдсан цагаасаа эхлэн чанартай худалдаа, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт болон барилгын материалын найдвартай импортоор салбартаа тогтвортой ажиллаж байна.
Бизнесийн чиглэл ба хөгжил
Элчин Констракшн ХХК нь 2015 онд анх гадаад, дотоод худалдаа болон үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан үндэсний компани юм. Бид зах зээлийн эрэлт хэрэгцээ, барилгын салбарын өсөлтөд нийцүүлэн 2017 оноос эхлэн БНХАУ-ын тэргүүлэгч стандартын үйлдвэрүүдээс барилгын гадна болон дотор заслын чанартай материалын импортыг амжилттай эхлүүлсэн.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бид Астра Вилла, Могул Таун, Пеас Виллаж, Соманг Плаза, Пеас Апартмент, Олд Сити Тауэр зэрэг олон тооны орон сууц, худалдаа үйлчилгээний төслүүдэд гадна хаалга, паркет, плита, сантехник, хана тусгаарлагч, саун болон террасын материалыг нийлүүлж ирлээ.
Бид чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, түрээсийн үйл ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн ажилласаар байна.
Үйл ажиллагааны түүхэн үе шатууд
Компани байгуулагдсан
Гадаад, дотоод худалдаа болон үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Импортын чиглэлээр өргөжсөн
БНХАУ-ын тэргүүлэгч үйлдвэрүүдээс барилгын гадна болон дотор заслын материалын импортыг албан ёсоор эхлүүлж, зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлсэн.
Төслүүдийн найдвартай түнш
Монгол улсын томоохон хотхон, бизнесийн цогцолбор төслүүдэд чанартай материалын нийлүүлэлт хийн, үл хөдлөх хөрөнгийн салбарт идэвхтэй ажиллаж байна.
Бидний ажлын баримталдаг зарчим
Чанартай импорт
Олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэгчдээс шууд нийлүүлдэг туршигдсан материалууд.
Төслийн нийлүүлэлтийн туршлага
Орон сууц, оффис, үйлчилгээний төслүүдэд тогтвортой, цаг хугацаандаа нийлүүлэлт хийх туршлага.
Үнийн саналын уян хатан бодлого
Барилгын компаниуд болон хувь хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бодит үнийн санал, зөвлөгөө.
Төслийн захиалга, хамтын ажиллагаа
Материалын нийлүүлэлтийн талаар манай хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоно уу.